Зүүнхангай хяналтын пост дээр 1 зорчигчийн PCR шинжилгээ ЭЕРЭГ гарлаа

Х.Есү
2021/01/28

4, 5, 11-р багийн төвийн байранд байрлах шинжилгээний баг 3 автобусны нийт 108 иргэнд шинжилгээ хийж дууссанаар 2021 оны 1-р сарын 27ны өдөр Улаанбаатар хотоос татан авалтаар Улаангом суманд ирсэн 9 автобусны 312 иргэн, 12-р багийн төвд байрлаж байгаа шинжилгээ авах баг Улаанбаатар хотоос ирсэн 2 автобусны 74 том хүн 5 хүүхэд нийт 79 хүнээс тус тус шинжилгээ авч дууслаа. Түргэвчилсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. 

Харин Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын чиглэлд өчигдөр нэг автобус ирсэн бөгөөд Зүүнхангай хяналтын пост дээр тухайн зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад нэг зорчигчийн шинжилгээ эерэг гарсан. Иймээс автобусаар хамт зорчсон зорчигчдын PCR шинжилгээний хариу гартал тусгаарлах байранд аваад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна