Тайванийн талд мэдээлэл дамжуулсан тагнуулчдын ялыг хэвээр баталлаа

2020 оны 02 сарын 17

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ван Чень Хун, Д.Амгалан, А.Мөнхнаран нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хаалттай хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ван Чень Хуныг гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 13 жил хорих ял оногдуулсан юм. Харин А.Мөнхнаранг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 17.4 дүгээр зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил хорих ял оногдуулсан. Мөн Д.Амгаланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.12 дугаар зүйлийн 2 буюу төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 13 жил 3 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хэргийг сануулвал,  2018 оны аравдугаар сарын 2-нд ТЕГ-ын ажилтнууд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт” хотхоны “С” байранд Тайванийн иргэн Ван Чен Хуны түрээсэлдэг орон сууцанд нэгжлэг хийж, баривчилсан. 

Нийслэлийн Прокурорын газраас Ван Чен Хуныг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн” гэсэн үндэслэлээр, харин түүнд мэдээлэл дамжуулж байсан гэх, тагнуулын байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Амгалан, А.Мөнхнаран нарыг Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд дамжуулсан”, 19.12-2 дахь хэсгийн “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан”, 17.4-2 дахь хэсэг дэх “Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх өнгөрсөн долдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус шүүхээс Ван Чен Хунд 13, Д.Амгаланд 13 жил гурван сар, А.Мөнхнаранд 13 жил хорих ял оноосон юм.

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (11)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 20
103.212.117.226
Zochin

Гадаадаас тагнуул илрүүлэгчийн туршлага судалж иймэрхүү хэргийг

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Монгол гэдэг үг дээрэмчин гэсэн утгатай үг

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Нийслэлийн олиггүй залуучууд үүнээс болж буруу хүмүүжилтэй хүн болж байна ах зах ёс хамаарахгүй орон нутгын бүдүүлэг залуусыг хүмүүжилтэй хүмүүжилгүй хамаагүй билгийн нүд сохорч дээрэлхүү байх юм

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Тагнуулын газар нэг компаны төлөө нийслэлийн уугуул иргэдийг гадаад руу шилжүүлж орон нутгын хүмүүсээр нийслэлийг дүүргэж улмаар нийслэлийн иргэн болгох нь хийх ёстой ажлаа умартсан явдал бусуу тэр нь нэгэн орон нутгын иргэнийг 30 нас хүрч байж нийслэл рүү орж ирээрэй гэж цахисанаас тэр

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Тэнгис кино театрт байсан тагнуулын газар үндэсний аюүлгүй байдал зарлаж засгын газрын ордны өмнө байдаг зочид буудлын дор нүүж ирсэн дандаа өөр хүмүүс орсон тэр зочид буудалд оройн 23.00 цагаас хойш тав хаалгаар үйлчлүүлнэ үү гэж бичсэн байдаг ийм учиртай. Яагаад аюүлгүй байдал зарлаваа гэхээр нэгэн худалдааны төвд хамгаалагч нь энгийн иргэнийг цахилгаан бороохойгоор шигшиж хөөгөөд байсан бас өөр нэг ижил хэрэг гарахаар хоёр удаа аюүлгүй байдал зарлаж ирсэн

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Эрдэнэтэд хүний биеийг хүчээр үнэлүүлдэг газар байдаг хүч хэрэглэсэн гэдэг утгаар ялыг хүндрүүлж

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Нийслэлд трансжендерүүдийн биеэ үнэлдэг нууц газар байдаг энэ чин цөөн хүн амтай улсын хувьд аюул мөн үү

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Байгууллага болгон хувь хүний нууцыг иргэний цахим үнэмлэхнээс аваад байхаар цахим үнэмлэхний үнэ цэнэ байхгүй болох нь ойлгомжтой үүн дээр тагнуулынхан

2020 оны 02 сарын 18
64.119.25.62
Zochin

Байгууллага болгон хувь хүний нууцыг иргэний цахим үнэмлэхнээс аваад байхаар цахим үнэмлэхний үнэ цэнэ байхгүй болох нь ойлгомжтой үүн дээр тагнуулынхан

2020 оны 02 сарын 17
122.201.31.27
mongol

Muusain urvagch hulgaich nariig tsaazlah heregtei ingej baij eh ornoo ayulaas hamgaalana shuu

2020 оны 02 сарын 17
66.181.168.81
зочин

тагнуулын байгууллагын ажилтнууд ийм хэрэг хийсэн юм уу, бүр цаазалмаар юм\n