Х.Нямбаатар Оюутолгойн нэхэмжлэлийг сэргээх хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүллээ

С.Гандэлгэр
2021/01/29

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын МАН-ын бүлгийн төлөөллүүд  Монгол Улсыг төлөөлөх хуулийн фирм "Кинг Энд Спалдинг"-д хүсэлт хүргүүлсэн бичгээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Сүхбаатарын талбай дээр цугласан иргэдэд танилцуулж нэг хувийг өглөө.  

Мөн АНУ-ын Нью-Йорк мужийг дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий Прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хүргүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна