Ч.Хүрэлбаатар: Улсын төсвөөс цалин авдаг албан хаагчид ОАТ-аас чөлөөлөгдөхгүй

2020 оны 04 сарын 01

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн Баасан гарагт гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй" гэдгийг тайлбарлалаа.

Үүнд:

Төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас

Төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой ААН-д хамаарахгүй 

Гурав дахь нь тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй гэв. 

Учир нь тендерийн шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналдаа ажилчдын цалин хөлс, татварыг бүгдийг нь тусгасан байдаг тул хөнгөлөлт эдлэхгүй гэдгийг онцоллоо. Харин үлдсэн бүх ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа. Нийт 526 мянган хүн хамрагдах аж. Түүнчлэн ААН-үүдэд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох болсон талаар тэрбээр "Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллаагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна" гэлээ. 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 03
202.179.31.28
zochin

ingeh bsan bol ard tumenee yah gej goridoodog ym be HURELSUH said aa turiin alban haagchid hun bi ym uu surguuli tsetserleg ajillahgui tsalingaas uur orlogui bna shu

2020 оны 04 сарын 02
66.181.161.21
Þr

Yagaad chuluuluhgui bgaa ym bee bid yalgaagui hun