Дуусдаггүй олон яриа дуусаж байна

Zuv.mn
57 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын зүгээс хөнгөлөттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна.

2026 онд 22 шатахуун хадгалах сав ашиглалтад орно. Үр дүнд нь Монгол улс дор хаяж +45 хоногийн нөөцтэй болно. 2027 он гэхэд хамгийн багадаа 3 сарын нөөцтэй болно.

2 жил 20% гүйцэтгэлтэй гацсан газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 сарын дотор 60%-д хүрэв. Бүтээн байгуулалтын ажил 3 ээлжээр 24 цаг тасралтгүй үргэлжилж байна.

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс ДЦС-уудын их засварын ажил эхэлж 10-р сарын 1-нд эхнээсээ дуусна. 12-р сарын 1-нд нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан сэргээгдэх эрчим хүчний 5 станц ашиглалтад орно.

Агаарын бохирдлын эсрэг Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах ажил албан ёсоор эхлэв. 2028 оны 1-р улирлаас эхэлж Монголчууд гаднаас хагас кокс нүүрс авахгүй. Асуудлаа дотооддоо шийднэ.

Энэ мэт 30 гаруй жил шийдээгүй олон ажлууд 100 хоногт гараанаас гарч, үр дүн өгч эхэллээ.

Шатахуун, эрчим хүч, агаарын бохирдол бол улс бүх юмны үнэ. Ард түмний өдөр бүрийн хэрэглээ. Энэ хэрэглээг хангаж, тулгарсан саадыг туулж гарахаар Монгол Улсын Засгийн газар ажилласаар байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна