Японд төгсөх ангийн оюутнууд роботын тусламжтай дипломоо гардан авлаа

2020 оны 04 сарын 01

Цахимаар сургалтаа явуулдаг Японы Business BreakThrough /BBT/ их сургууль коронавирусийн дэгдэлтийн улмаас дижитал хэлбэрээр диплом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.Токио хотын Grand Palace зочид буудалд гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан уг төгсөлтийн үйл ажиллагаанд холбоо харилцааны “newme” нэртэй шинэ аватар ашигласан байна. 

Төгсөгчид робот аватарыг зайнаас өөрсдөө удирдан сургуулийн ерөнхийлөгч Омаэ Кеничигийн гараас дипломоо гардан авчээ. Энэ нь дэлхийн анхны цахим төгсөлтийн ёслолын ажиллагаа болсон байна. 

"Newme" аватарыг ANA Holdings компани хөгжүүлжээ.  Төгсөгчийн нэрийг дуудах мөчид таблетын дэлгэцээр тухайн оюутан сургуулийн төгсөлтийн нөмрөг, малгайтай гарч ирж, роботыг жолоодон дипломоо гардан авсан байна. Төгсөгчид нь тухайн үед мөн ZOOM сүлжээнд нэгдэж сэтгэгдэл бичиж байжээ. Тус сургуулийн олон улсын бизнесийн удирдлагын профессор Сүго Янака энэ систем төгсөлтийн болон элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй сургуулиудад тус болно гэдэгт найдаж байна гэжээ. 

Эх сурвалж: Асахи

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.