Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 41 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2,907 боллоо

Өчигдөр 11 цаг 15 минут

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр 41 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 2907 боллоо. Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, 1 нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүн байна.  

Дотоодод халдвар авсан 40 тохиолдлын 20 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнээс илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал байна. 14 нь хяналтад авсан голомтоос илэрсэн ойрын хавьтлуудаас илэрсэн. 6 хүний халдвар авсан эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна.

Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2249 буюу халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярай, эмэгтэйчүүдийг 2-р төвд нийт 643 хүн эмчлүүлж байна.

Тохиолдлын тоо буурахгүй, халдварын нөхцөл байдлын үзүүлэлтүүд сайжрахгүй байна. Иймээс бид дэглэмээ чанд барих шаардлагатай. Амны хаалт тогтмол зүүх. Ажлынхаа өрөө тасалгаанд агаар оруулах. Бие биенээсээ зай барихыг шаардаж иргэний үүргээ биелүүлээрэй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна