Аюулт үзэгдэл ослын улмаас гурван иргэн нас барж, гэмтэж өвчилсөн 737 тохиолдол бүртгэгджээ


Улсын хэмжээнд 03 дугаар сарын 08-14-ний  өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 49  суманд нийт 99 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн  21 нь ус цаг уурын гаралтай, 66 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 3 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 737 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна