“БАКУ 2026”: Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт

Х.Батсайхан
46 минутын өмнө

Азербайжаны Баку хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Эдгээр жингүүдэд манай улсаас Ө.Бямбасүрэн, Ё.Басхүү, Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдана.  

Бөхчүүдийнхээ оноолтыг танилцуулъя.

66 кг

Ө.Бямбасүрэн А хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Киприйн Георгиос Баларжишвили, Тайванийн Чонг Юү Жин нарын хожсонтой барилдах сугалаа татжээ.

Хэрвээ энэ хоёрын ялагчийг даваад 16-д үлдвэл Японы бөх, дэлхийн аварга Такеши Такеокатай барилдах дүр зурагтай байна.

Ё.Басхүү Д хэсэгт эхний тойрогт хийлж, дараагийн даваанд Унгарын Бенче Понграшч, Их Британийн Чарли Янг нарын хожсонтой барилдана. Ялбал ОХУ-ын Рамазан Абдуллаев, Гүржийн Важа Маргвелашвили, зохион байгуулагч орн Низами Имранов нарын нэгтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах нь.

52 кг

Б.Уранзаяа В хэсэгт эхний тойрогт хийж, хоёрдугаар тойрогт Канадын Эвелин Битонтой барилдана. Ялбал Унгарын Река Пупп, Хонконгийн Шук Ки Цуй, АНЭ-ын Б.Хорлоодой нарын нэгтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

М.Нандин-Эрдэнэ Д хэсэгт эхлээд хийлж, дараа нь БНСУ-ын Хванг Сурёнтой барилдах сугалаа татжээ. Ялбал Германы Марша Баллхаус, Хорватын Тихеа Тополовец нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

Жич: “Баку 2026” ДАШТ-д дэлхийн зургаан тивийн 93 улсын 622 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилал, холимог багийн төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөнө.

Өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн тэмцээн болох хуваарьтай.

Баку Улаанбаатар дөрвөн цагийн зөрүүтэй, хэсгийн барилдаанууд орон нутгийн цагаар 11.30 цагт /Улаанбаатарын цагаар 15.30 цаг/, шигшээ барилдаанууд 18.00 цагаас /Улаанбаатарын цагаар 22.00 цаг/ эхэлнэ. 

Өчигдрийн тэмцээний дүн. 

60 кг

Ахмад Юсифов Азербайжан

Шерзод Давлатов Казахстан

Рюжю Нагаяма Япон

Георгий Сардалашвили Гүрж

48 кг

Юакана Кога Япон 

Ассунта Скутто Итали

Ширин Букли Франц

Сабина Гилязова ОХУ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна