Улсын дээд шүүх өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний гомдлыг хэлэлцэнэ. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны долоодугаар сарын 22-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Улмаар шүүгдэгч Ж.Мөнхгал, С.Баяр, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурав, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасан юм. Үүнийг нь шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатанд буцаасан бөгөөд шүүгдэгч нар давж заалдсан юм.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ хэргийг нууцаас гаргуулах саналаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад уламжлаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна