“Рио Тинто”-гийн “Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч нараа мэхэлсэн” гэх хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ

Zuv.mn
2024/11/11

“Рио Тинто” групп нь Монгол дахь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил графикаасаа хоцорч, хугацаандаа ашиглалтад орж чадахааргүй болсныг мэдсээр байж хөрөнгө оруулагч нараа хуурамч мэдээллээр хангаж, нэмэлт хөрөнгө оруулалт татсаар байсан гэх хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан билээ. Энэ нь Австрали дахь нэгэн уурхай нь нутгийн соёлын үнэт өвийг устгасан хэрэгтэй давхцаж, манай улс тодорхой хэмжээний өр төлбөрөөс чөлөөлөгдөхөд нөлөөлсөн байдаг.


Тэгвэл АНУ-ын Нью Йоркийн Шүүх Рио Тинто групп болон “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жак нарт холбогдох, хөрөнгө оруулагч талаа хууран мэхэлсэн гэх хэргийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож шийджээ. Тодруулбал, ирсэн гомдлуудын заримыг хэрэгсэхгүй болгож шийдсэн аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.207
    2024/11/11

    Luivarchidaas Mongolchuud bur nohon tolbor neheh estoi yun zarim or huchingui boloh

    Хариулах