Халзанбүрэгтэй төсөлтэй холбогдуулан Монголын уул уурхайн үндэсний ассациоциас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
"Эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн голлох салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй салбар билээ. Иймд тус салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн салбарын үнэт зүйл болох ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж хөдөлмөрийн аюулгүй байдлын зарчмыг чанд баримтлан ажилладаг.
Гэвч Ховд аймгийн Мянгад суманд үйл ажиллагаа явуулж буй Халзан Бүрэгтэй төсөл-ийн хайгуулын талбайд орон нутгийн иргэдийн төлөөлөл ирж төслийн үйл ажиллагааг эсэргүүцэн тус төслийн талбайд ажиллаж байсан 60 гаруй инженер техникийн ажилтнуудын аюулгүй байдалд халдаж, гэмтээж хохироосон харамсалтай үйл явдал боллоо. Эдгээр ажилтнууд нь бусад салбарт ажил хөдөлмөр эрхэлж буй Монголчуудын нэгэн адил Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцсан чиг үүргийн ажлаа хийж гүйцэтгэж байсан.
Энэхүү хууль бус, ёс зүйгүй үйлдэл нь зөвхөн ганц төслийн асуудал бус эрдэс баялгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх төдийгүй хувь хүний хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж буйг салбарын оролцогч талууд ойлгон асуудлыг хуулийн дагуу, эв зүйгээр шийдэх гарц шийдлийг эрж хайх нь зүйтэй гэж үзэж байна.
Орон нутгийн иргэд аливаа төслийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ хуулийн дагуу эв зүйтэй байдлаар илэрхийлэх олон арга замууд байдаг бөгөөд энэ нь урт хугацааны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бий болгоход чухал ач холбогдолтой.
МУУҮА-ийн зүгээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг эрхэмлэн орон нутгийн иргэдийн эрх ашиг сонирхлыг төслийн бүх үе шат, мөчлөгүүдэд сонсон, хүндэтгэж хамтран ажиллахыг уриалдаг билээ.
Иймд эрдэс баялгийн салбарын оролцогч талууд бид улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажиллахыг уриалж байна." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Уран биш малаа.орос хятадын нохой нар...
Хариулах103.71.101.81
Ураныг хэзээ ч ухуулахгүй Ховдоос зайл
Хариулах