Оновчгүй шүүмжлэл магтаалаас ялгаагүй

Zuv.mn
2024/11/13

-Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан хоёрыг дайснууд нь алдаршууллаа-  

УИХ ирэх жилийн төсвийг нэгэнт баталсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр дээр ирэх гал намжихгүй байна. Энэ ондоо багтааж өргөн баригдах Төсвийн тодотголтой холбоотой л доо. Гэхдээ, төсөв батлагдахаас өмнө яригдаж байсан тодорхой тоотой, ажил хэрэгч саналууд нь гэнэт алга болж, “Монгол Улсын сүүлийн 17 жилийн төсвийн зарлагын нийлбэр 111,3 их наяд төгрөг байжээ. Гэтэл сүүлийн дөрөвхөн жилийн төсвийн зарлага 104,6 их наяд байна” гэх маш ерөнхий шүүмжээр солигдсон нь анхаарал татлаа.

Төсөв батлагдахаасаа өмнө хөдөлвөл задрах магадлал өндөр байдаг. Харин тодотгол хийхэд тодорхой зүйл, заалттай орж ирдэг тул танигдахаа байтлаа өөрчлөгдөх нь гайгүй. Тэгэхээр ямар ч байсан 2025 оны төсөв тойргийн биш, улсын бодлого хэрэгжүүлэх шинжээ хадгалж үлдэх нь тодорхой.

Харин төсвийн зарлага өсгөсөн шүүмжлэлийн тухайд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан хоёрыг харин ч алдаршуулах шиг боллоо. Яагаад гэвэл, төсвөөс зарлагадахын тулд эхлээд төсвөө бүрдүүлдэг. Энэ энгийн учиг үе, үеийн Засгийн газруудын эдийн засгаа өсгөсөн байдлыг харьцуулж үзэх сонирхол төрүүлэв.

Энэ Засгийн газрын хоршил 17 жил, есөн ерөнхий сайдын баталсан төсөвтэй дүйцэхээр зарлагатай төсөв баталж үзсэн гэсэн учраас Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягийн Засгийн газраас эхэлье. 2005 онд манай улсын экспортын нийт орлого 1.1 тэрбум ам.доллар, төсөв 800 гаруйхан сая төгрөг байжээ.

2004-2006

Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг

Экспортын орлого: 1.1 тэрбум ам.доллар-1.5 тэрбум ам.доллар

ДНБ: 3 их наяд төгрөг-4 их наяд төгрөг

Төсөв: 800 сая төгрөг-1.4 их наяд төгрөг

2006-2008

М.Энхболд, Н.Баяртсайхан-Ч.Улаан

Экспортын орлого: 1.5 тэрбум ам.доллар-2.5 тэрбум ам.доллар

ДНБ: 4 их наяд төгрөг-6.6 их наяд төгрөг

Төсөв: 1.4 их наяд төгрөг-2.2 их наяд төгрөг

2008-2012

С.Баяр-Сү.Батболд, С.Баярцогт

Экспортын орлого: 2.5 тэрбум ам.доллар-4.4 тэрбум ам.доллар

ДНБ: 6.6 их наяд төгрөг-16.7 их наяд төгрөг

Төсөв: 2.2 их наяд төгрөг-5 их наяд төгрөг

2012-2014

Н.Алтанхуяг, Ч.Улаан

Экспортын орлого: 4.4 тэрбум ам.доллар-6.3 тэрбум ам.доллар

ДНБ: 16.7 их наяд төгрөг-22.2 их наяд төгрөг

Төсөв: 5 их наяд төгрөг-6.3 их наяд төгрөг

2014-2016

Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат-Б.Болор

Экспортын орлого: 6.3 тэрбум ам.доллар-5.8 тэрбум ам.доллар

ДНБ: 22.2 их наяд төгрөг-23.9 их наяд төгрөг

Төсөв: 6.3 их наяд төгрөг-5.8 их наяд төгрөг

2016-2021

Ж.Эрдэнэбат-У.Хүрэлсүх, Б.Чойжилсүрэн-Ч.Хүрэлбаатар

Экспортын орлого: 5.8 тэрбум ам.доллар-9.2 тэрбум ам.доллар

ДНБ: 23.9 их наяд төгрөг-43.6 их наяд төгрөг

Төсөв: 5.8 их наяд төгрөг-14.3 их наяд төгрөг

2021-2025

Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан

Экспортын орлого: 9.2 тэрбум ам.доллар-18.9 тэрбум ам.доллар

ДНБ: 43.6 их наяд төгрөг-95 их наяд төгрөг

Төсөв: 14.3 их наяд төгрөг-35.8 их наяд төгрөг

 Дээрх үзүүлэлтээс харахад, орлого өсвөл төсөв өснө, орлого буурвал төсөв буурна /Ч.Сайханбилэгийн Засгийн газар/ гэдэг энгийн логик батлагдаж байна. Яагаад гэвэл төсвийн зарлага бол цалин, тэтгэвэр, төрийн үйлчилгээ юм. Сая төсөв батлах үед УИХ-ын гишүүд төсвийг шүүмжилж байсан. Гэхдээ, "Та эрх ашгийг нь төлөөлөх үүрэгтэй нийгмийн хэсэг бүлэгт хэр ээлтэй төсөв болов, яг ямар ажлууд тусав" гэж асуухад "Их олон ажил хийгдэнэ, тэр, энэ..." гээд дурдаж байх жишээтэй. Энэ төсөв мөн үү, мөн. Гаднын зээл тусламжаас санхүүжих төслүүдийн төсвөөс санхүүжих хэсгийг Сангийн сайдын багц дээр бүтнээр нь тавьдаг. Хэлэлцээр удаашраад, санхүүжилт орж ирэхгүй бол дараа жил рүү шилжүүлчихнэ. Энэ 35.8 дотор орж байгаа юу гэвэл, орж байгаа. Ер нь бол гишүүд ихэвчлэн тавигдсан төсвийг эрэмбэлэх, шилжүүлэх тухайд л ярьж байсан нь тэр орлого орж ирэх бүрэн боломжтой гэж итгэж байгаатай холбоотой. Иргэд ч шүүмжлэгсдийг дагаж намираад байгаа болохоос тэтгэвэр, цалин, өөр юу байдаг юм бэ, төсвөөс хүртэж байгаа өгөөжийг нь хасна гэвэл эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг бүлэг бөөн юм болно. Тэр өгөөж нь зарлага дотор явж байгаа. Дээр нь зарчим гэж байна. Энэ их өсөлтийг бий болгож, түүнийгээ иргэд рүү, бүтээн байгуулалт руу чиглүүлсэн, хамгийн гол нь "Авлигажсан төсөв" буюу он дамжуулж санхүүжүүлдгийг цэглэх зарчмын шийдэл гаргасан. Асуудлаа дөрвөн жилээр хардаг болсон. Цаашдаа сургууль, цэцэрлэг мэтийг нэг жилд л барьдаг болно. Нэг сургуулийн заалыг л тав, зургаан жил дамнуулж мөнгө иддэгийг таслан зогсоосон. АН засаглаж байх үед царцааж үзээд сайн юм болоогүй учраас энэ удаад зориг гаргасан. Үр өгөөж нь ирнэ. 

Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед экспортын орлого, ДНБ хоёр дахин өсөөгүй байтал төсөв бараг гурав дахин тэлсэн байна. Харин Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлангийн үед экспортын орлого, ДНБ бараг хоёр дахин нэмэгдсэн боловч төсөв /урсгал 26 их наяд/ хоёр дахин нэмэгдсэнгүй. Энэ жилийн төсвийн 10 их наяд нь ирээдүйд өсөлт бий болгох боломжтой бүтээн байгуулалтууд. Харин өмнөх Засгийн газруудын алинд нь ч ийм боломж байгаагүй юм.  Тийм ч учраас хэвлэл мэдээлэл ч, иргэд олон нийт ч орлого, зарлага, ДНБ, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, ДНБ-д эзлэх төсвийн хувь /Урсгал зардал л байсан/ гэх зэргийн харьцаанд үндэслэж шүүмжилдэг байлаа. Голоо алдахгүй дэнжигнээд урагшлах ёстой байсан учраас тэр. 

Одоо харин зөвхөн зарлага барьж авч, тэр нь бараг сурталчилгаа болж байна гэхээр бусад үзүүлэлтүүд бүр ч илүү сурталчилгаа болчих гээд байна гэсэн үг үү. 


 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.199.99
    2024/11/15

    zuv.mn-ы хамт олонд хэлэхэд төгрөгөөр хэмжвэл инфляцийг тооцож байгаарай. Эсвэл хялбар арга нь доллараар хэмжих. Даанч танайх шиг ийм сайтад төдий чинээ эдийн засгийн мэдлэгтэй сэтгүүлч байхгүй л дээ.

    Хариулах
  • 202.9.40.21
    2024/11/14

    Тэр MCS, MAK, APU гээд 3 үсэгтэй нэртэй хар компаниудын төлөөлөгчид улаан цайм улс төр хийж, засаг руу, ялангуяа ЕС руу дайрч эхэлсэнг олон нийт харж бна. Ийм үйлдлийг хар масс ч дэмжихгүй. Харин төсөвт хасах зардал бол бнаа.

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/11/13

    Bi end baih hereggui, heduulee taryaa gesen 2 hun Odoo zugeer l ner ee tatchihval zugeer dee Dahin songuulid yavuulbal heden terbumiin zarjaga garah ve? Hedii hemjeenii buten baiguulalt tsalgardah ve?

    Хариулах