“Интермед” эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээлэл алдагдаж, хакеруудын хар зах дээр 50,000 ам.доллараар худалдаалагдаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хулгайг ОХУ-ын “SpaceBears” бүлэглэлийнхэн үйлджээ.
“HackManac”-ын мэдээлснээр, халдлага өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн аж. Улмаар хакеруудын хар зах дээр 50,000 ам.доллараар зарахаар тавьжээ. "Интермед"-ийн мэдээлэл энэ сарын 15 хүртэл байрших бөгөөд энэ хооронд хүссэн нь худалдаж авах боломжтой хэвээр байна. Мэдээлэл дотор “Интермед” эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүсийн өвчний түүх, гар утасны дугаар, гэрийн хаянг гэх мэт хувийн чухал мэдээллүүд багтаж байгаа юм.
“SpaceBears” хакерын бүлэглэлийн тухайд, Москвад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, ингэхдээ эмнэлгийн байгууллагуудыг онилдог байна. "Data Leak Site"-д мэдээлснээр, найман салбартай, тэдгээр нь АНУ, Португал, Канад, Герман, Норвеги, Марокко, Сингапурын эмнэлгүүдийг хакердаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.157
хөөрхий миний ах нарт өг өг, дайн хийгээд хүн алаад ядарч бгаа байх, хужаа л биш бол болоо
Хариулах