Монгол Улсын тэргүүлэгч банк ХААН Банк томоохон харилцагч байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүд, стратеги, санхүүгийн чиг үүрэг бүхий гүйцэтгэх удирдлагуудыг урьж, ирэх 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа.
ХААН Банк өөрийн хөрөнгийн хэмжээгээр салбартаа тэргүүлэгч, санхүүгийн чадамжаар хүчирхэг хамтрагч болохынхоо хувьд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын өсөлт хөгжил, их бүтээн байгуулалтыг дэмжин, санхүүгийн найдвартай түнш нь байсаар ирсэн билээ. Энэ хүрээнд байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн корпорэйт банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэшсэн банкируудаараа дамжуулан хүргэдгээс гадна бизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэхэд нь чиг баримжаа болох эдийн засгийн төлөв байдлын тайланг жил бүр бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй нь энэ юм.