ЭХЗХ-ноос цахилгааны тарифыг хэрэглээнээс хамааран 23-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ

С.Гандэлгэр
2 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр /2024.11.15/ Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифын шинэчлэлийг танилцууллаа. Цахилгааны хувьд хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай шинэ тарифыг нэвтрүүлж, өнөөдрөөс эхлэн мөрдүүлэхээр болж байна.

Тодруулбал айл өрхийн тухайн сарын эхний 150 кВт/цаг хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт/цаг хэрэглээнд 256 төгрөгөөр, 300 кВт/цагаас илүү гарсан хэрэглээнд 285 төгрөгөөр тус тус тооцно. Өөрөөр хэлбэл өмнө нь 1 кВт/цаг нь 140 төгрөг байсан ахуйн хэрэглээний доод тарифыг дор хаяж 23-25 орчим хувиар нэмэгдүүлж байна. 

Харин ААН, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар нэмэгдүүлж өөрчилжээ. Ингэснээр цахилгааны дундаж тарифыг 280 төгрөг болгож бодит өртөгт нь хүргэж байгаа талаар мэдээллэв. 

Цахилгааны тарифыг ийнхүү шинэчилж байгаа бол дулааны тарифыг ирэх жилийн зун хүртэл буюу энэ халаалтын улиралд хэвээр хадгалахаар болсныг мөн зарлав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна