Цагны сурталчилгаан дээр зүү нь яагаад “10:10”-ыг заадаг вэ

Zuv.mn
2024/11/14

Хэрвээ та ажигламтгай хүн бол энд, тэнд байрлуулсан цагны сурталчилгааны зураг дээр зүү нь дандаа 10 цаг, 10 минутыг заадаг болохыг анзаарсан байх учиртай. Харин яагаад заавал ийм байдаг юм бол гэж бодож үзээгүй байж магад. Сурталчилгаа бүтээгчид цагийн зүүний байрлалыг сонгохдоо доошоо харсан байдалтай, эсвэл эгц шулуун байлгахыг цээрлэдэг. Тиймээс нэг талд 9-12, нөгөө талд 1-3 гэсэн сонголт л үлдэх нь мэдээж. 

Шулуун шугамд байлуулахыг цээрлэдэг учраас нэг зүү ес, нөгөө зүү нь гурав дээр байж таарахгүй. Хоёр зүү хоёулаа 12-ын цифр дээр давхцах нь бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн харуулах боломжийг үгүй хийнэ. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь 10, хоёр буюу 10 цаг, 10 минут болж таардаг ажээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    2024/11/15

    Гах гах ээж нь үхдэг гэчээч

    Хариулах