Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 14-р тогтоолоор 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийн зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг ЭМД-аас санхүүжүүлэх заалттай болжээ.
Тодруулбал,
- "0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө"
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй" гэх заалтуудыг нэмэлтээр оруулжээ.
202.126.91.143
Хувийн эмнэлэгт эмчлүүлэхэд ЭМД хамаарах уу
Хариулах66.181.189.126
.