Олон Улсын шатрын холбооноос дэлхийн шилдэг 21 эмэгтэй шатарчдын дунд зохион байгуулдаг 2024-2025 оны цувралын "Гран при" тэмцээн Казахстан улсын Шымкент хотод амжилттай болж өндөрлөлөө. Таван одтой “Rixos Khadisha Shymkent” зочид буудалд болсон уг тэмцээнд Катерина Лано (ОХУ-Украин, чансаа 2527), Александра Горячкина (ОХУ 2533), Дивья Дешмух (Энэтхэг 2501), Хампи Конеру (Энэтхэг 2530), Тань Чжунъи (БНХАУ 2551), Элизабет Петц (Герман 2458), Батхуягийн Мөнгөнтуул (Монгол, 2344), Ставрула Цолакиду (Грек 2439), Нургюл Салимова (Болгар 2405), Бибисара Асаубаева (Казахстан 2487) нарын шилдэг 10 тамирчин 12 хоногийн турш оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс ОХУ-ын А.Горячкина таван хожил, дөрвөн тэнцээ, долоон оноотойгоор түрүүлж, 130 оноо цуглууллаа.
БНХАУ-ын Тань Чжунъи 6.5 оноогоор хоёрт орж, 105 оноо цуглуулав.
Манай их мастер Б.Мөнгөнтуул 2.5 оноотой 9-10 байрт оров. Манай тамирчин сүүлийн өрөгт энэ тэмцээнд гуравдугаарт орсон, Дэлхийн цомыг нийлбэр оноогоор тэргүүлж буй Казахстаны залуу од Бибсара Ассаубаеватай тэнцсэн юм.
Манай тамирчин мөн ОХУ, Украины алдарт Катерина Лоно, Германы Элизабет Петц нарыг хожжээ.
"Гран при" цомын эзнийг зургаан цуврал тэмцээний үр дүнгээр тодруулдаг бөгөөд нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.
Шыкментын тэмцээний дараах байдлаар нийлбэр дүнг Казахстаны Бибсара Ассаубаева тэргүүлж, Грекийн Ставрула Цолакиду удаалж, ОХУ-ын Кашинская, А.Горячкина нар гурав дөрөвдүгээрт бичигдэж байна.
Манай Б.Мөнгөнтуул харин 17 дугаар байрт явна. Тэрбээр одоо Монакогийн гран прид оролцоно. Гран при тэмцээний нийлбэрийг Монакогоос гадна Австри, Киприйн гран приг оруулж тооцох юм.
Батхуягийн Мөнгөнтуул энэ "марафон"-д өмнө нь хоёр удаа (2009-2010, 2011-2012) оролцохдоо 6, 8 дугаар байрт орж байв.
Харин хамгийн өндөр амжилтыг их мастер, Гавьяат тамирчин Т.Батчимэг үзүүлж, 2012-2013 оны улиралд тавдугаар байр эзэлж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.36
Ямар муухай гарчиг вэ! Сүүл мушгилаа гэж жирийн хүн ч хэлдэггүй. Дэлхийн шилдгүүд орж байхад хаана нь ч орж болно. Хожиж хожигддог хорвоо. Юм бичдэг бол өөрөө жаахан толгойдоо юм хий. Хүний урам хугалахаар юм тавьж нтр!!!!
Хариулах