45 настай Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлжээ

2020 оны 05 сарын 17

“Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг киногоороо монголчуудад танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жи Вү гэрлэснээс хойш 2 жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар тэрбээр өчигдөр өглөө өөрийн цахим хуудаснаа "Охинтой боллоо" хэмээн бичсэн юм. Түүнчлэн түүний харьяалагддаг “YG Entertainment” зүгээс түүний хүүхэд эрүүл саруул, биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдэв.

Чой Жи Вү 1975 оны 6 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Кёнги мужийн Пажу хотод төрсөн. Түүнийн биеийн өндөр 1.74 см. 

Өдгөө 45 настай жүжигчин бүсгүй 1994 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн. Тэрбээр 2002 онд "Өвлийн хайрын дуу" Солонгосын хит драмад тоглож, олонд танигдаж байсан бөгөөд цаашид жүжигчний ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн ажил, эхнэр, ээж хүний үүргээ нэгэн зэрэг биелүүлэх тухайгаа ч илэрхийлжээ.

Эх сурвалж: Koreatimes

Э.Мөрөн

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 17
220.88.15.156
Gandi

Mongol nohortei gsn unen ymu

Bla bla(202.55.188.39)
2020 оны 05 сарын 18

Mongol bhaar yaaj dooshoo orohuu Chi tiim dord hun uu

Hahaah(119.104.140.59)
2020 оны 05 сарын 17

Za arai tegej dooshoo orku blguudee