Орон гэргүй иргэдийг вакцинжуулна


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр хуралджээ.

Хуралдаанаар Ковид19-ийн вакцинд хорих анги, саатуулах байр болон асрамжийн газарт байгаа иргэдийг нэн даруй хамруулахыг үүрэг холбогдох албанынханд болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас хойш 376 373  хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна