Амгалан амаржих төвд амаржихаар очсон эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа.
-Амгалан амаржих газарт эх эндсэн асуудал гарсан. Энэ талаар та мэдэж байгаа юу. Юунаас болсон гэдэг дээр шалгалт хийгдэж байгаа юу?
-Маш харамсалтай хэрэг гарсан. Миний зүгээс маш их харамсаж байна. Мөн тухайн гэр бүлд Эрүүл мэндийн салбарын өмнөөс уучлалт гуймаар байна. Гүн эмгэнэл илэрхийлье.
Ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг шүүх шинжилгээний байгууллагаас тогдоогдох гээд хүлээгдэж байгаа. Надад ирсэн мэдээллээр төрөх үедээ зүрх нь зогссон гэсэн.
-Ер нь ийм асуудлууд гардаг уу. Өмнө жил хоёр эх эндсэн байсан талаар?
-Эхийн эндэлт бол ямар ч улс оронд эрүүл мэндийн салбарын хамгийн том үзүүлэлт байдаг. Өнөөдрийн байдлаар энэ жилийн найм дах эндэлт болсон байна. Өнгөрсөн онд харамсалтайгаар 16 эх эндсэн байсан.
Энэ асуудлыг аль болох шийдэхийг хичээж байна. Гол нь үнэхээр эмчийн буруугаас болсон уу, санамсаргүй харамсалтай зүйл болсон уу гэдгийг шууд хэлэхэд хэцүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.195.141
Тогдоодох гээд ч гэх шиг. Тогтоогдох гээд зөв бичих хэрэгтэй ш дээ. Хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэхдээ зөв бичгийн дүрэм заадаггүй юм байх даа.
Хариулах