Балба, Хятадын хил орчимд болсон мөнх цэвгийн хайлалтаас үүдэлтэй хөрсний нуралт, үерийн гамшгаас болж амиа алдсан хүний тоо нэмэгдэж 1396-д хүрчээ. Урд хөршийн “Sohu” сайтад энэ талаар мэдээлжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
БНХАУ-ын Төвдийн хэсэгт орших өндөр уулсын мөнх цэвдэг хайлсны улмаас хөрсний нуралт үүсэж, их хэмжээний уулын чулуулаг, мөн цэвдэг Балбын Бхоте Коши гол руу орсноос хальсан усны үер хөнди даган урсаж, замдаа таарсан бүхнийг урсгаж одсон байгалийн гамшигт үзэгдэл болсон юм.
Энэхүү гамшгийн нөхцөл байдал нь Европт ч байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт бодит болох магадлалтай гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийгээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна