Уэльсийн жүжигчин Мэтью Риз нэг орой хоёр “Эмми” шагнал хүртэж түүх бүтээлээ

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

Уэльсийн жүжигчин Мэтью Риз “Бэлэвсэн эмэгтэйн булан” /“Widow’s bay”/ кинонд бүтээсэн Том Лофтисын дүрээрээ “Эмми” наадмын “Шилдэг инээдмийн жүжигчин” цом гарджээ. Яхья Абдул-Матин II, Стив Карелл, Жейсон Сигел, Мартин Шорт нар түүнтэй энэ шагналын төлөө өрсөлдсөн байна.

Улмаар тэрбээр “Миний доторх мангас” киноны гол дүрээрээ шагнал авч, нэг ёслолоос хоёр шагнал авсан анхны жүжигчин болсон байна.

Инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Жин Смарт “Заль мэх” кинонд бүтээсэн дүрээр, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр Стивен Рут “Бэлэвсэн эмэгтэйн булан” кинонд бүтээсэн дүрээр, туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Кейт О’Флинн мөн кинонд бүтээсэн дүрээрээ тодорчээ.

Америкийн телевизийн академи 78 дахь удаагийн ёслолоо эфирийн цаг давчуу байснаас шалтгаалан хугацааг нь багасгаж, 26 номинациа 19 болтол нь танажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна