"Монгол эх орныхоо сайн сайхны төлөө хүн болгон оролцож ардчиллаа бэхжүүлэх шаардлагатай"

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 59 минутын өмнө

Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан Ардчиллын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийлээ

Э.Өлзийбаяр: "Ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 21-ний өдөр “Raising hand and voice” гэх уриатай демократ шинэчлэлийг анх удаа хийхээр төлөвлөж байна. Зөвхөн сонгуулиар улс төр ярьдаг биш, зөвхөн сонгуулиар ард иргэдийг идэвхжүүлдэг биш, сонгуулийн бус жилээр ч өөрсдийн нам иргэний байгууллагуудын баримталж байгаа зарчим, үзэл санаагаа ярилцдаг, намдаа элсүүлдэг, тухайн хүний үзэл баримтлалд тулгуурлан намаа сурталчилдаг байх өдөрлөгүүдийг зохиодог болох үндсэн дээр хэлж байгаа юм" 

Х.Бат-Ялалт: "Энэ бол нэг намыг өмчлөл биш, олон намууд сууж байна. Энэ мэдээллийг аваагүй бусад улс төрийн байгууллагуудад манай формын үүд хаалга нээлттэй байгаа. Монголчууд хэсэг бүлэг болж хуваагдчихаад нэг нэгнийгээ янз бүрээр харж, хэлдэг биш Монгол эх орныхоо сайн сайхны төлөө хүн болгон оролцож ардчиллаа бэхжүүлэх шаардлагатай байна.

Сүүлийн үед эрх барьж байгаа намын зүгээс ардчилал муухай гэдэг ойлголтыг түгээх гэж оролдож байна. Өнөөдөр ардчиллын хүчээр олон хэвлэл мэдээллүүдтэй тэдээллийг олон нийтэд хүргээд байж байгаа. ардчилал ямар ч буруугүй. Хамгийн гол нь ардчилал гэдэг зүйлийг буруугаар ойлгож, хууль хяналтын байгууллагууд хүний үг ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, эрх мэдэл бүхий хүмүүс зөвхөн өөрсдийнхөө ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашигладаг. Яриад байвал нийтлэг ярих зүйл маш олон байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна