Кинг тауэр хотхоныхонд гарц гаргаж өгөх шаардлагыг “Эко констракшн” компанид хүргүүлэхээр болов

С.Гандэлгэр
2021/04/05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг "Эко констракшн" барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийх байжээ.

Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм. Мөн тус компанийн эзэмшилд 20 га газар байгаа бөгөөд дахин орон сууцны барилга бариад эхэлжээ.

Түүнчлэн сургууль барих газрыг нь шийдэж өгсөн ч 600 хүүхдийн хүчин чадалтай хувийн сургууль барихаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Эко констракшн"-нд сарын дотор гарц гаргах шаардах бичиг явуулах хэрэгтэй. 5,000 айлын орон сууцанд хэдэнд хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ, тэр дагуу нь төлөвлөж, барих хэрэгтэй.

Улсын сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хувийнх болохоор олгоод байдаг. Төлөвлөлтийг дахин оруулж ир.эх нь зүйтэй. Улаанбаатарын хот төлөвлөлт гамшиг болчихсон юм байна. Хэдүүлээ үүнийг засах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр  “Хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ хуулийн хүрээнд төлөвлөсний дагуу ажлаа хийх шаардлагатай” гэсэн юм.


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.179
    2021/04/06

    БЗД 26 ХОРОО ТУС ХОРООНД УЛСЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ БАЙНА. гЭТЭЛ БОЛОМЖ БАЙГАА ТУС ХОРООНД ОРОН СУУЦНЫ ТОМ ГАЗАР БАРИЛГА БАЙХГҮЙ ХАШААЛАГДАН МАШИНЫ ЗОГСООЛООР АШИГЛАГДАЖ БНА. СРАГ СОНСОХОД УГ ГАЗАР Х.БАТТУЛГЫН НЭР ДЭЭР БАЙДАГ ГЭНЭ ҮҮНИЙГ ХОТЫН ДАРГАШИЙДЭЖ СУРГУУЛЬ БАРИУЛААЧ

    Хариулах