Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тус төслийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийг 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд:
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд
Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ.
Стратегийн ач холбогдол
Энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна.

Нээлтийн уулзалт
Төслийн Kick-off meeting буюу нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр (Пүрэв гарагт) Мэдээллийн технологийн үндэсний парк-т зохион байгуулагдлаа.
Тус уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцуулж, хамтын ажилллагааны 5 ажлын хэсгийг байгууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна