Г.Пүрэвдэлгэр: Нэгүүн.мн сайтыг ажлын байран дээрээ согтуурсан албан тушаалтны гомдлоор шалгаагүй

Т.Отгонсувд
1 цаг 27 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас Нэгүүн.мн сайтын сэтгүүлчдийг саатуулж, редакцид нэгжлэг хийсэн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч иргэний хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд түгээнэ хэмээн мөнгө авсан нь тогтоогдсон. Улмаар цахим хуудсаасаа тухайн мэдээллээ устгасан зэрэг нотлох баримтууд байгаа. 

Тус сайтыг ажлын байран дээрээ согтуурсан албан тушаалтны гомдлоор шалгаагүй. Харин ч цагдаагийн байгууллага уг мэдээллийг гаргасанд талархалтай байна. Сэтгүүлчийн гомдлоор тухайн ажлын байран дээрээ архидан согтуурсан иргэдийг эрүүлжүүлэхэд хонуулсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. 

Редакцид нэгжлэг хийсэн нь тухайн гомдлын хүрээнд цагаатгах болон яллах нотлох баримтуудыг цуглуулах зорилготой. Өчигдөр оройны ажиллагааны хувьд хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан зүйл байхгүй" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна