Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой ПОС болон И-мерчантын үйлчилгээг бизнес эрхлэгч иргэд, байгууллагуудад санал болгодог. Мөн мерчантын хэрэглэгчдэдээ тусгайлан зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлж, хэрэглээ бүрийг нь марталгүй урамшуулсаар ирсэн.
Харин энэ удаа зөвхөн мерчантын харилцагчид хамрагдах боломжтой “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяныг Изи Пэй ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү урамшууллын хүрээнд бизнес эрхлэгч таны Голомт банкны ПОС / NEWLAND/ төхөөрөмжөөр орлого хүлээн авсан 100₮ тутамд 1 оноо олгох бөгөөд та оноогоо дараах хэлбэрээр ашиглах боломжтой.
Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2026.03.15-2026.12.31
Оноогоо ашиглан сугалаа авсан мерчантуудаас сар бүр 3 азтан шалгаруулах бөгөөд аяны хугацаанд нийт 10 азтан Iphone-17 гар утас, 20 азтан 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх, 1 азтан супер шагнал 2 өрөө байрны эзэн болох болно.
Азтануудыг сар бүр Golomt Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул та манай албан ёсны хуудсыг даган аяны талаар мэдээллийг цаг тухай бүр аваарай.
Бяцхан санамж:
Хэрэв та “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяны хүрээнд купон эсвэл сугалаа авахыг хүсвэл SocialPay аппликэйшний Лояалти цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн оноогоо зарцуулах боломжтой.
Аяны талаар сонирхсон мэдээллээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Изи Пэй ХХК-ийн 7507-9999 дугаарт холбогдон лавлана уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна