Эрдэмтэн судлаачдаа үгүйсгэж, "Бургас Туулын хурдны замаас илүү чухал" гэж муйхарласаар хөгжих боломжоо алдах уу

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

-Зам барихад 2.3 их наяд төгрөг зарцуулаад жил бүр гурван их наяд төгрөгийн алдагдсан боломжоо эргүүлж авна-

Нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж, амьдралын чанарыг дордуулж байгаа зүйл бол авто замын түгжрэл. Түгжрэлээс болж бид өдөр болгон үнэтэй цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч буй. Тийм ч учраас Улаанбаатар хотоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэж буй Туулын хурдны зам төсөл ажил хэрэг болж, өнгөрсөн ням гарагт бүтээн байгуулалт нь эхэлсэн явдалд нийслэлчүүд баяртай байгаа.

Гэтэл эрх баригч намын дотоод асуудлаас ч болсон уу, сүүлийн үед энэ чухал ач холбогдолтой төслийг зогсоох зорилготой мэт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх болов. Эхлээд төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг гаргаж ирсэн ч гүүрэн байгууламж ихтэй, Нийслэлд урьд өмнө тавигдсан гүүрэн байгууламжуудтай харьцуулахад хямд гэдгийг албаныхан тайлбарласнаар асуудал намжих тийшээ хандсан. Гэтэл Туулын хурдны замыг зогсоох “хоёр давалгаа” маягаар “Туулын хурдны зам голын булгасыг хядаж байна” гэдэг шалтгаанаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн бололтой.

“Туулын бургасыг хядаж, Туул голыг ширгэх аюулд орууллаа” гэдэг байдлаар тэмцэл өрнүүлэх маягтай болцгоов. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл хүртэл үүнд нэгдэж, “Туулын эрэг дагуу том нүх ухаж, түүн рүүгээ цемент цутгаж хийх гээд байна” хэмээн шууд дамжуулалт хийсэн байх юм. "Туулын хурдны замын хотын урдуур явах хэсэг буюу яг Туул голын эрэг дагуу трассын ихэнх нь гүүрэн байгууламж байна" гэж хотын дарга нь танилцуулаад, өөрөө ч түүнийг нь "Нүх ухаж цемент хийнэ" гэж баталж яриад байга хэр нь нүүрний доор бургас тарьж болохыг олж харахгүй байгаа нь үнэхээр хачин. 

Эндээс “Арай ингэж байгаад Туулын хурдны замын төслийг зогсоох юм биш биз” гэсэн болгоомжлол төрж, энэ сэдвийг хөндлөө.

Нийслэлийн иргэд нэг нэг жилд гурван их наяд төгрөгийг авто замын түгжрэлд алддаг

2024 онд буюу Д.СумъяабазарНийслэлийн эрх зүйн байдлыг шинээр тодорхойлж, хуримтлагдсан асуудлуудаа урьд өмнөхөөс арай өөр, өргөн хүрээнд шийдэх эхлэлийг тавьж байх тэр үед Нийслэлийн замын хөгжлийн газраас “Хотын түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг тооцох нь” судалгааны дүнг нийслэлчүүдэд танилцуулж, жилд гурван их наяд орчим төгрөгийг жил бүр алддаг болохыг зарлаж байсан түүхтэй.

Тэрхүү судалгаанд, нийслэлийн иргэд жилийн 365 өдрөөс бүх нийтийн баяр ёслолын өдрүүд, сурагчид, оюутнуудын амралттай байх өдрүүд болон долоо хоногийн амралтын өдрүүдийг хасан 163 өдрийн турш нэг өдөрт дунджаар 2.5 цаг түгжирдэг гэж тооцжээ. Үүнийг нийт түгжрэлтэй гэж таамагласан 163 өдрөөр үржүүлбэл нэг зорчигч жилд дунджаар 407.5 цагийг түгжрэлд зарцуулж байна.

Шатахууны илүү зарцуулалтыг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, 2024 онд дундаж хурд 25км/ц байсан бол 297.2 тэрбум төгрөг,  30км/ц болгосон тохиолдолд 398.6 тэрбум төгрөгөөр бага шатахуун зарцуулах байсан гэсэн байдаг. Эцэст нь Улаанбаатар хотын нэг жилийн түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 2.9 их наяд төгрөг хэмээн тогтоож, энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ний 12 хувь, Монгол улсын ДНБ-ний зургаан хувьтай тэнцэхүйц хэмжээний дүн болохыг тодотгосон байдаг.

Аливаа том бүтээн байгуулалт, тэр тусмаа Туулын хурдны зам шиг чухал бүтээн байгуулалт нь нийгмийн захиарга байдгаас гадна олон жилийн судалгаа, тооцоололд үндэслэж хэргждэгийн нэг том баталгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Нийслэл иргэдийнхээ жил бүр алддаг гурван их наяд төгрөгийн боломжийг эргүүлж авахын тулд 2.3 их наяд төгрөгөөр зам барьж байна гэж ойлгоход нэг их ухаантай байх шаардлагагүй болов уу.

Туулын хурдны зам, Туул голын эко системд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ гэх мэт шаардлагатай тооцооллыг хийгээгүй бол хэзээ ч хэрэгжихгүй байсан.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлсэн “Туулын хурдны замын барилгын ажлыг 24 сарын дотор хийж дуусгахаар төлөвлөсөн. 2027 оны долдугаар сарын 10-н орчимд зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Энэ зам ашиглалтад орсноор автозамын ачаалал 30 хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Тэр болтол нэг жил тэсье” гэсэн. 

Монгол Улс шинжлэх ухаанаа боломжийн хэмжээнд хөгжүүлж, багагүй мэдлэг хуримтлуулсан. Тэр мэдлэгийг үгүйсгэж, мухар сохроор эсэргүүцэгчдээс бол нийтээрээ хохирч үлдэх ёсгүй байх.         

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна