Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хаврын чуулганаар чухал хууль хэлэлцэх ёстой. АН, МАН-ынхан чуулганаа хуралдуулж, үүрэгт ажлаа хиймээр байна. Ард түмэн олон нийт хүлээж байна.
ААН-үүдийн төсөв тасалдсан асуудал байхгүй. Өнгөрсөн оны жилийн эцсээр ийм асуудлууд байсан. Тодорхой хэмжээнд хязгаарлалт хийж, зардлыг эрэмбэ дараалалд оруулсан асуудал байгаа. Энэ нь мэдээж эдийн засагт гарч байгаа хүндрэлүүд татварын орлоготой хамааралтай байсан. Гурван сар хүртэл Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.
Татварын багц хуулийг энэ хавар амжиж батлахгүй бол иргэд, ААН-үүдэд чиглэсэн бодлого 2027 онд эдийн засагт нөлөө үзүүлж чадахгүй болох гээд байна
Би Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжиж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна