АНУ юуны учир Монголын иргэдэд цагаачлалын виз олгохдоо барьцаа авахаар шийдэв

Zuv.mn
1 цаг 55 минутын өмнө

Монголчууд АНУ-д зорчихын тулд 15,000 хүртэлх ам.долларын барьцаа байршуулах журам ирэх сарын 2-ноос хэрэгжих гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ юуны учир барьца мөнгө байршуулах шаардлага тавих болсон талаарх мэдээллийг хүргэж байна.

АНУ-ын Төрийн Департментаас өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс 75 улсын иргэдэд цагаачлалын виз олголтыг түр түдгэлзүүлсэн. Үүний өмнө /2025 оны арванхоёрдугаар сард/ эхний жагсаалтыг гаргахад Ангол, Антигуа Барбуда, Бенин, Зааны ясан эрэг, Доминика, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, Сенегал, Танзани, Тонга, Замби, Зимбабве гэсэн 15 улс багтсан байдаг. Зорилго нь гаднаас ирж буй цагаач иргэд нийгмийн халамжаас хүртэх боломжийг хаах замаар төсөвт өгөх ачааллыг нь бууруулах явдал гэж тайлбарлаж байв.  

Тухайн үед аялал жуучлалын болон бизнесийн зориулалттай визийг хэвийн олгоно гэж байв. Цаагчлалын виз түдгэлзүүлсэн шийдвэрт хугацаа тавиагүй ч цагаачлах зорилгоор ирсэн хүмүүст нийгмийн халамжаас зарцуулж буй хөрөнгийн хэмжээг тооцоолсны дараа шаардлагатай шийдэл гаргана гэж байлаа.       

Хязгаарлалтын шалтгаан нь эдийн засагтай холбоотой учир хязгаарлалтад өртсөн улсууд нь мөн америкчууд өөрсдөө манай улсын ард түмний бий болгосон, хшүртэх стой баялгаас хүртэх гэж ирэх магадлалтай гэж үзсэн ядуу буурай улсууд байсан юм.

Уг 75 улсын жагсаалтад манайхаас эдийн засгийн байдал хамаагүй дээр Беларусь, Казахстан зэрэг улс орсон гэхээр манай улс орох нь эхнээсээ тодорхой байсан гэж болно. Жагсаалтад мөн Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын бусад олон улс багтсан юм.

Ирэх сарын 2-ноос манай улсад хэрэгжих гэж байгаа барьцаа байршуулах журам ч гэсэн цэвэр эдийн засгийн шалтгаантай буюу АНУ-д үлдэж, америкчуудын төсөвт дарамт учруулахаас сэргийлсэн л агуулгатай. Цаана нь дайн хийх төсвөө суллах гэх мэт шалтгаан байж болох ч энэ нь АНУ-ын шийдэх асуудал юм. 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.201
    4 минутын өмнө

    Белорусь, Казакстан 2 энэ жагсаалтанд ороогүй. Гол төлөв Африкийн ядуу дорой орнууд орсон байна лээ. Монгол Улс маань энэ жагсаалтад орсон гэдэгт ГХЯ албан ёсны хариу өгөх биз.

    Хариулах