НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээний хүндэт шүүгчээр ажиллана

Х.Есү
1 цаг 11 минутын өмнө

“Little miss & Mister universe 2025” буюу дэлхийн бяцхан мисс Алтан титмийн эзэн Төмөртөмөөгийн Үжингүнж нь энэ жилийн Дэлхийн бяцхан мисс тэмцээний Олон улсын Хүндэт шүүгчээр уригдсан батламжаа гардан авлаа.

Тус тэмцээн энэ оны тавдугаар сарын 25-30 ны хооронд БНХАУ-ын Хайнан Саняа хотод зохион байгуулагдана. Т.Үжингүнжийн хувьд:

Mongolian Barbieland-2023 Загварын шоуны Шилдэг оролцогч,

SHINING STARS KIDS MODEL -2023 тэмцээний GRAND PRIX титмийн эзэн /5-7 нас/,

БЯЦХАН МИСС- 2024 Улсын уралдаант тэмцээний ДЭД МИСС,

Mongolian Barbieland-2024 Хүүхдийн загварын шоуны Шилдэг оролцогч,

Tuvza брэндийн нүүр царай,

Mongoloo kids үндэсний брэндийн нүүр царай,

Аnji couture брэндтэй хамтран ажилладаг,

УЛААНБААТАРЫН ҮДЭШ- 2024 Монгол наадмын баярын тоглолтыг нээж,

Монгол Улсын ТӨРИЙН ДУУЛАЛ -ыг клипжүүлэн дуулсан,

Монгол Улсын гавьяат багш Соронзонболдын Батболд багшийн Саки дууг дуулсан,

Дубай хотод зохион байгуулагдсан Олон улсын хүүхдийн урлаг загварын их наадам Little Miss&Mister Universe 2025 Дэлхийн бяцхан миссийн тэмцээний ялагч Super Grand Prix алтан титэм,

Cosmic Costume Awards,

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Авьяас алтан медаль,

Монголын Хүүхдийн байгууллагын нэгдсэн холбооны Лидер алтан медаль,

2024 оны Нийслэлийн шилдэг хүүхэд,

2025 оны Нийслэлийн шилдэг хүүхэд,

ROCKSTAR дуу анхны бие даасан уран бүтээлээ хийж клипжүүлсэн зэргээр олон амжилт гаргаж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна