УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох агуулгыг дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам дээр санал зөрж байна.
Үндсэн хуулийн цэцээр гишүүний шийдүүлнэ гэдэг УИХ-ын дархлааг үгүй хийх эрсдэлтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг. Таван жил тайлагнасангүй. Хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх төсвийн асуудал ард нь байгаа. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслөө татаж аваад ажлаа хийх хэрэгтэй.
МАН-ын дарга Н.Учрал одоо манлайллаа үзүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга юм уу, улс төрийн намын дарга юм уу. Эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” юм уу” гэдгээ харуулах цаг ирлээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна