АНУ довтолсон тохиолдолд Дани улс Гренландын нисэх буудлыг дэлбэлэхээр төлөвлөж байжээ

Х.Батсайхан
1 цаг 20 минутын өмнө

АНУ Гренланд руу халдан довтлосон тохиолдолд Данийн арми тус арлын нийслэл Нуук хот болон Кангерлуссуак дахь нисэх буудлыг зурвасыг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Данийн “ДР” агентлаг энэ талаар мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп аюулгүй байдлын үүднээс Гренланд арлыг АНУ эзэмшилдээ авна гэх асуудлыг хөндөж ярих болсон билээ. Энэ байдал үргэлжилж байх үед буюу өнгөрсөн нэгдүгээр сард АНУ Венесуэлийн нийслэлд цохилт өгч, Ерөнхийлөгч Н.Мадурог эхнэрийн хамт баривчилсан үйл явдал болсон байдаг. Тэрбээр Венесуэлд ажиллагаа явуулсныхаа дараа “Хоёр сарын дараа Гренландд санаа тавина” гэж хэлсэн нь Копенгагеныг сандргаж, улмаас хариу арга хэмжээнд бэлтгэсэн бололтой.

ДР агентлагийн мэдээлснээр, Дани улс энгдүгээр сард Гренланд руу цэрэг илгэсэн нь шаардлагатай тохиолдолд дээрх болон бусад хариу арга хэмжээ авах зорилготой байсан аж. Гэхдээ энэ талаар маш хязгаарлагдмал хүрээнд цөөхөн хүн мэдэж байсан гэжээ. Мөн энэ мэдээллээ Дани, Европын маш олон түвшний эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу элдсэн гэж дурдсан байна.

Д.Трамп Венесуэльд ажиллагаа явуулсныхаа дараа “Үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаалан бидэнд Гренланд хэрэгтэй. Энэ бол стратегийн асуудал. Гренланд арал одоо хаа сайгүй Орос, Хятадын хөлөг онгоцоор бүрхэгдсэн байна" гэж хэлсэн. Үүнийг ДР баримт нотолгоогүй мэдээлэл гэж нэрлэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна