Тэрбумтнуудын сурталчилгаа хугацаанаасаа өмнө эхэлжээ

2020 оны 05 сарын 18

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртлөөд буй Э.Долгион сонгуулийн сурталчилгааны ажлаа хэдийнэ эхлүүлжээ. 

Тэрээр 2016 онд  “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номыг орчуулан гаргаж байсан билээ. Тэгвэл энэхүү орчуулгын номынхоо далбаан дор өөрийн зурагтай сурталчилгааг нийслэлийн төв хэсэгт хэд хэдэн газар байршуулсан байна.  

Сонгуулийн тухай хуулийн  гуравдугаар зүйлд зааснаар  “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно”, мөн хуулийн 3.1-д  “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах”-ыг хориглоно гэсэн байдаг.  

Номын танилцуулга мэтээр харагдуулсан уг үйлдэл нь шууд утгаараа сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ мэт тэрбумтнуудын сурталчилгаа хугацаанаасаа өмнө эхэлжээ.

Дашрамд дурьдахад, Э.Долгионы нэр дэвшсэн тойрогт БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр яригдаж байсан ч эцсийн мөчид ХХБ-ны 100 хувийн хөрөнгө оруулалттай Блүүмберг телевизийн захирал Э.Долгион ялагчаар тодорсон билээ. Э.Долгион төдийгүй түүний төрсөн дүү Э.Дөлгөөний нэр мөн л Эрдэнэтийн 49 хувьтай холбогддог.  

Д.Очир

Сэтгэгдэл (6)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 19
66.181.176.174
нэр дэвшигчид

Нэр дэвшигч та Лу. Гантөмөрийн тойргийг мөнгөөр зодож авчээ. Сонгогч бидний эрх ашгийг та биш, Лу. Гантөмөр төлөөлж чадна гэж итгэж хүлээж байтал харь гарагийн гэж зүйрлэмээр хүн, давагдашгүй хүчин зүйл гэмээр үйл явдал боллоо. Үнэхээр та боловсролтой, ёсзүйтэй жентелмен хүн мөн л бол нэрээ татахыг хүсье. Танд мөнгө байж болох ч бидэнд бодлоготой, зорилготой хүн хэрэгтэй.

2020 оны 05 сарын 19
59.153.112.206
Ххх

АН-г жаахан ч гэсэн магтвал эсвэл Хүрэлсүхийг муулвал тал талаас үй түмэн юм барьж идчихгээд бүр ална талнадаа тулаад хэцүү цаг үе иржээ.

2020 оны 05 сарын 18
203.91.115.54
АН-д хууль гууль

нэр дэвшигчээс хасаачээ.

2020 оны 05 сарын 18
150.129.141.36
Зочин

СЕХ арга хэмжээгээ аваачээ

2020 оны 05 сарын 18
64.119.23.248
Chi

Гэр бүлээ орхисон хүн ард түмэнээ төлөөлж сууна гэхээр.....,

2020 оны 05 сарын 18
202.126.88.166
Зочин

Энэ ч юм хийх хүн биш ээ гадныхны гар хөл байна сонгож болохгүй хүн байна