Цацагдсан даруйдаа 4 сая хандалт авсан Lady Gaga-ийн хамтарсан дуу

2020 оны 05 сарын 29

Өвөрмөц дүрх төрх, дуу хоолойгоор олныг байлдан байгуулдаг Америкийн дуучин Лэди Гага өнөөдөр /2020.05.29/ зургаа дахь цомог болох “Chromatica”-аа гаргахаар болжээ. Уг цомогт багтсан “Sour Candy” хэмээх дууг БНСУ-ын Blackpink хамтлагтай хамтран дуулсан бүтээл юм. Энэхүү клип цацагдсан даруйдаа шууд 4 сая үзэгчийн хандалтыг авчээ. Түүнчлэн 30 гаруй орны “Itunes” чартуудыг тэргүүлсэн байна. 

Дашрамд дуулгахад дуучин бүсгүй маань энэ жил ээж болох шийдвэр гаргаад байгаа. Гэвч хүүхдээ тээгч эхээс төрүүлэх үү, үрчилж авах уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Дуучин бүсгүй өөрөө хайр дүүрэн, халуун дулаан гэр бүлд төрж, өсчээ. Яг л ийм орчинд тэрбээр хүүхдээ өсгөхийг хүсч байгаа тухай фэнүүдтэйгээ өөрийн цахим хуудсаар хуваалцсан байна. Лэди Гага хэдэн жилийн өмнө мэдрэлийн хүнд өвчин тусаж байжээ. Хэрэв хүүхэд төрүүлбэл энэ нь сэдрэх магадлалтай гэнэ. 

 

 

Т.Дашмаа

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.