ЦЕГ: 20:00 цагаас хойш явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

16 цаг 8 минутын өмнө

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө.

Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд 20:00 цагаас хойш явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Тээврийн хэрэгсэлд олгосон QR кодын цагийн хязгаарлалт, нийтийн тээврийн цагийн хуваарь мөн 20:00 цагаар дуусгавар болж байгаа аж.  

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна.

Харин сэтгүүлчид өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ яваад, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой машинаар хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна.

Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс дурдвал зөвшөөрөлтэй байгууллагын харуул хамгаалалтын албаны машин ардаа төмс ачиж явсан тохиолдолд гарсан. Журамтай холбоотой холбогдох мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хүргэж байгаа. Нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагчдад арай хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Аль болох хурдан хүргэж ажиллаж байна. Улаанбаатарын хэмжээнд 5,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Нэг зүйлийг хэлэхэд, иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их байгаа. Алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Үнэхээр шалтаг шалтгаантай явж байгаа бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Аль болох сул хөдөлгөөн  гаргахгүй байхад анхаарч ажиллах болно. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье" гэлээ.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.59
    2021/04/28

    Хөл хорио тогтоолоо гэсэн хүмүүс гадуур зөндөө л явж бна шүү дээ ажил ам хоёр нь зөрөөд л

    Хариулах
  • 202.9.46.215
    11 цагийн өмнө

    Эмнэлэгийн хяналтад бг хүн бна баярлалаа

    Хариулах