Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА АН-ын нэрийн өмнөөс гэрээ хийсэн нь НОТЛОГДОЖ эхэллээ

С.Гандэлгэр
3 цаг 30 минутын өмнө

АН-ынхан АНУ-ын хар пиар-ын компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн нь тодорхой болсон. Тэгвэл “цахим” АН-аас энэ сарын 23-нд “АН-ын зүгээс гаднын ямар ч лобби компанитай гэрээ хийгээгүй, намын нэрийг барьсан зарим этгээдийн хийсэн үйлдэл байж болох тул хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэл гаргасан бол “цаасан” АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр “АН гаднын лобби, пи-ар компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ямар нэг гэрээ хийж мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү хоёр хуваагдсан АН-аас дээрх гэрээнд оролцоогүйгээ илэрхийлснээр жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болох нь гарцаагүй болов. Тухайлбал, уг гэрээтэй холбоотой мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүд олон нийтэд мэдээлсний дараа livetv.mn сайт “АНУ-ын лобби компанитай гэрээ хийж, захиалга өгсөн хүн нь Ерөнхийлөгч байжээ” гэх гарчиг бүхий нийтлэлийг цацсан юм. Тус нийтлэлд дурдсанаар DCI группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил болсон байдаг. Эдгээр мэдээлэл нь АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгаа бодит баримт юм. Үүний нэг баталгаа нь DCI гэх лобби компанитай АН-ын байгуулсан гэрээнд нэр дурдагдсан гурван хүний нэг болох Райн Грилло нь “Вашингтон пост” сонинд сурвалжлага бэлтгэдэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээхдээ “Чамайг Украйн, Навальныйгийн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мейлээ эхлүүлж сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол Улсын сонгуулийн талаар ярьсан байна.


Америкт төвтэй DCI гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мейлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхэт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна зэргээр мушгин гуйвуулсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхэт байдал онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба нь өөрөө мэдээллийг мушгин гуйвуулж, олон улсад худал мэдээлэл бэлтгэн түгээдэг газар болсон нь ард түмний өгсөн итгэлийг уландаа гишгэсэн хэрэг. Түүнчлэн ардчилал, бүрэн эрхэт байдал ауюлд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг ардчиллын “загалмайлсан эцэг” мэтээр хөөргөдөн сайшаажээ. Үүнээс үзвэл уг гэрээний талаар О.Цогтгэрэл, М.Тулгат нар мэдэхгүй байх нь аргагүй буюу өмнөөс нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сэдсэн ажил байсан нь эндээс харагдаж байна. Гэрээ байгуулж мөнгө төлөөд, тархи угаалтын захиалга өгөөд бичүүлж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг нь ийнхүү баримтаар нотлогдож эхэллээ.



Сэтгэгдэл (38)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.10
    2021/04/28

    Үнэнг гаргаад ирэхээр МАН руу дайрах нь ямар ой гутмаар юм бэ...Баттулгатайгаа дарангуйлалд нь ороод толгойгоо шаагаад амьдарвал таарах Монгол ялначууд уу...Офшор илрүүлсэн л гэнэ...өш хонзоншт.ИХ-н микийг ашиглан муйхар Монголчуудын толгойг эргэлдүүлэхээ мэдэх нөхөр...

    Хариулах
  • 202.126.89.38
    2021/04/28

    Овшиорчуудын хийсэн ажиллагаа байна МАН Хүнмуулах харпиар ихтэй юм МАН ганц хүн рүү дайрч байгааг хараад сэтгэл урагдах юм МАН Монгол туургатан гаргаж ирсэн нам биш шүү дээ гадны хамааралыг ард түмэндээ хэрэгжүүлж байсан нам монгол хүн сайхан цаг үед буудан хороож байсан нь МАН ын буруу зүйл шүү дээ

    Хариулах
  • 84.115.211.42
    2021/04/27

    Tiimeee battulaga mash ayultai hun MAN iiin nuuj idedeg togooruu ni orchihson huurhiiis aih ni argagui shuu dee battulgagiig barj idehgui ter geshigsen muruu ergej hardag hun bid harin aztai iim erunhiilugchtui bsndaaa bayrlaj bna demjineeeeee

    Хариулах
  • 66.181.161.10
    2021/04/27

    Ерөнхийлөгч ийм зүйл хийнэ гэж байхуу, итгэж үнэмшихэд үнэхээр бэрх юм.Худлаа гүтгэлэг бол ерөнхийлөгч дуу гармаар юм.Хэрэв үнэн бол ерөнхийлөгч огцрохоос өөр гарц байх уу. Эсвэл ингэж болдог хууль эрх зүйн орчин байдгийг бид мэдэхгүй будлиад элдэв үзэл бодол гаргаад байна уу

    Хариулах
  • 139.5.217.163
    2021/04/27

    Ийм бохир аргаар ерөнхийлөгч болно гэж яаж бодож б.аа Ард түмэнд амлаж гарч ирээд нэг ч амлалтаа биелүүлээгүй нөхөр ийм л арга хэрэглэнэ дээ! чааваас.

    Хариулах
  • 202.55.188.84
    2021/04/27

    За больцгоо гүрвэлнүүдээ Ерөнхийлөгчөө дэмжинээ

    Хариулах
    • 66.181.188.137
      2021/04/27

      Zuw

  • 103.212.119.95
    2021/04/27

    Яагаад Х.Баттулга ямар ч асуудлыг дандаа бохир аргаар шийдэх гэж байдагийн бэ?! Мөнгөөр, Хүчээр бүхнийг хийж болно гэх итгэл үнэмшлээсээ ёстой салахгүй хүн юмаа!!!

    Хариулах
  • 103.212.119.95
    2021/04/27

    Угаасаа тодорхой харагдаж байгаа! Хөдөлбөргүй баримт! Манай хүн ямар нэг аргаар булгина доо ха ха ха

    Хариулах
  • 192.82.77.19
    2021/04/27

    Ийм л зүйлийг сэддэг хүн дээ. Эрх мэдэл рүү улайрагч. Энэ хүнд Монгол улсын эрх ашиг, нэр хүнд хамаагүй гэж үү? Бантан зуурагч .

    Хариулах
  • 202.179.27.113
    2021/04/27

    Ц.Элбэгдорж Америкт танилтай болоод л хийсэн ажил байлгүй гэж хардаж байна. Х.Баттулга ингэж чадахгүйээ гэдгийг иргэд мэднэ шүү дээ. Харлуулах юмаа олж ядах юм даа гэж бодно.

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/04/27

    Энэ хэрвээ үнэн бол Баттулга намайг гүтгэж байна гээд мянга зүтгээд хэрэггүй юм байна. Хүн яахаараа ингэчихдэг байнааа. монгол орноо гэх Монгол орноо хайрлах сэтгэлтэй хүн л юм бол ингэж хөрөнгөөр ялах бодлого баримааргүй юм. Ёстой нөгөө олны үг ортой гэдэг шиг хужаа цус байгаад ген нь болдоггүй юм болов уу? Хачин юм. Ингэнэ гэж даанч бодсонгүй. Түрүү сонгуульд энэ хүнийг сурталчилаад, ялж гарахад нэмэр болсон юмсан.

    Хариулах
  • 192.82.84.89
    2021/04/27

    Үтэр түргэн зайлуулж, байх ёстой газар нь хүргэ

    Хариулах
  • 59.153.114.193
    2021/04/27

    Яачихваа Баттулгаа нэг л буруу яваад байна даа азгүй тахиа юмаа нөхөр дайснаа ялгаж сурсангүй энэ эрхэм нэхдээ МАН бяртай хүчирхэг байна үнэхээр манай муу Баттулгыг сульдаанд ортол нь хүчиндээд хаячихлаа энэ бяраа улс орноо хөгжүүлэх ард түмнийхээ амьдралыг сайжруулахад чиглүүлбэл монгол босоод ирнэ дэлхийг айлгана боломж нь байна нэгдэцгээеэ хүчирхэг монголын төлөө урагшаа хоржийлоо

    Хариулах
  • 59.153.114.33
    2021/04/27

    2020 онд үүсэн сайтын мэдээнд итгэх үү? Бас л тэнэг ард түмэнээр наадаж байгаа юм шүү... Нөгөө хэдэн мал нь эх сурвалжийн ч хянаж чадахгүй. Мал байсан бол алаад идчихмээр даанч хүн муулахаас өөр толгойгүй, мэдлэггүй оркууд

    Хариулах
  • 192.82.80.235
    2021/04/27

    Баттулга ерөнхиилөгчииг буулгаад хэн еөк болох юм бэ одоо сонгуулиар дахин сонгогдохгүи гэсэн Алтанхуяг дээр баихдаа

    Хариулах
    • 103.140.11.85
      2021/04/27

      Chamd yamar hamaatai yum

  • 202.9.46.28
    2021/04/27

    Туваан, Цогтгэрэл 2 мэдээгүй байна гэж байхуу,Баттулгыг одоо буулгаачээ ингэж ард түмнийг бухимдуулж хямралд оруулж кайф авдаг юмуу хаашаа юм

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/04/27

    Энэ ёстой Жонхуу тэгээд бас Новш юмаа

    Хариулах
  • 66.181.190.187
    2021/04/27

    Kkkk

    Хариулах
  • 202.9.40.189
    2021/04/27

    gICyVnUl

    Хариулах
    • 202.9.40.189
      2021/04/27

      MpOdndbH

    • 202.9.40.189
      2021/04/27

      ixmCeHcQ

    • 202.9.40.189
      2021/04/27

      leGRsUBl

  • 202.9.40.189
    2021/04/27

    gICyVnUl

    Хариулах
    • 202.9.40.189
      2021/04/27

      eDaIavKY

  • 202.9.40.189
    5 минутын өмнө

    gICyVnUl

    Хариулах
    • 202.9.40.189
      5 минутын өмнө

      weyRkaWn

  • 192.82.90.86
    14 минутын өмнө

    Энэ Ерөнхилэг чээ хурдан татаа чээ дархлаа сулруулаад ямар хэүү юум бэ

    Хариулах
    • 150.129.143.58
      2021/04/28

      МАН чинь байгууллагдсан цагаасаа зүгээр байгаа хүн гүтгэж муулж алж талж ирсэн цусан түүхтэйг сайн судал.Зууны алуурчин талуурчин геноцидчин нам.Оростой нийлж хувьсгал хийж оросынхоо колони болж коммунизм байгуулна гэж 70 жил тархи угаасан.Одоо хятадчилах бодлого явж бна .Монгол нутаг дээр Хятадыг хамгаалан оруулж уурьшуулж тэднийгээ цагдаагаар хамгаалуулж бна.Уугуул монгол хүн алхам бүрд ам нээсэнч зөрчлийн хуулиар цагдуулж шийтгүүлж торгуулж бна.МАНЫ бууны нохдоо.

    • 202.9.40.189
      5 минутын өмнө

      rayxfbrz

  • 103.212.119.95
    44 минутын өмнө

    Энэ хүн хууль, Ерөнхийлөгчийн тангараг, ёс зүйг ёстой жонхууруулж өгч байнаа! Зүгээрийг хийж 4 жил суусым чинь зүгээр л яваад өгөөч!

    Хариулах
    • 202.9.40.189
      5 минутын өмнө

      SudvLNLa

    • 202.9.40.189
      13 минутын өмнө

      ctoMJvSH

    • 202.9.40.189
      13 минутын өмнө

      rayxfbrz

    • 202.9.40.189
      18 минутын өмнө

      pCoGbCHC

  • 202.9.46.89
    1 цагийн өмнө

    Баттулга ямар аюултай хүн гээч вэ амин хувийн эрх ашигаа бодож улс орноо сүйрүүлэх нь , сонгуулийн үеэр гадаадын сурталчилгааны баг ажиллана гэдэг төрийн эрхийг хууль бус аргаар авах оролдлого манай тусгай албад маш сайн ажиллах хэрэгтэй дээ

    Хариулах
  • 202.21.108.136
    1 цагийн өмнө

    Үүнээс илүү хор уршиг гэж юү байхавдээ тэр Цоггэрэл Туваан нар нэр гарын үсгээ ашиглуулсан бол эсвэл хамт оролцсон бол тэр талаараа дуугараачдээ тэгж байж үнэн зөв нь ялгарна шүү ,

    Хариулах