Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийг ӨНӨӨДРӨӨС олгож эхэлнэ


Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийг мөнгийг ирэх долоо хоногийн даваа гарагаас олгож эхлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд өгөв. 

2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна. Ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.116
    2021/05/11

    Yanaa ingej ih mungu avaad bdag bolj bgaa yumuu? eh oron gazar shoroo maani baidagaaraa l bdag bgaa daa mun 23 saya ur ni hed bolj usuh bol 10-20jilin tsaadahig haraasai manaihaan yadag bol

    Хариулах
  • 202.179.21.247
    2021/05/10

    Бэлэн мөнгө одоохондоо өгөөгүй,зөвхөн баталгаа бичиг өгч байхад л дуусчих гэж буй юм шиг банкны гадна шамбааралдаж бусдад төвөг учруулахгүй баймаар байна.Засгийн газар , хүндэт ахмадуудаа битгий сандаргаад байлдаа,өгөх цагтаа л дансанд нь хийчихнэ байгаадаа.

    Хариулах
  • 49.0.135.174
    2021/05/10

    Энэ өмнөх үеийн зураг байна. Цаг хугацааных нь зургийг тавьж мэдээлэл тавьж баймаар юм байна. Бас л бухимдал

    Хариулах
  • 49.0.135.174
    2021/05/10

    Дээр нь саяхан иргэн бүрт олгосон 300,0-ийг төрийн албаныхан / эрүүл мэнд, цагдаа, онцгойгоос бусад /, хүнсний салбар болон байнгын үйл ажиллагаатай байгаа газруудаас бусад иргэдэд өгөх боломжтой байлаа

    Хариулах
  • 49.0.135.174
    2021/05/10

    Их тэтгэвэр авдаг хүмүүс л их зээл авч байгаа шүү дээ

    Хариулах
  • 49.0.135.174
    2021/05/10

    Төр шударга бус хуваарилалт их хийхиймаа. Тэтгэвэрийн зээл тэглэх хэлэлцүүлэг хийх өдрөөс өмнөх бүх тэтгэврийн зээлийн ядаж 3 сая хүртлэх зээлийг тэглэдэг юмуу. Тэгсэн бол Тэглэхээс өмнө ахмадууд зээл авах, 3 саяаас илүү гарсан зээлээ өөрсдөө төлөх, 3 сая хүрэхгүй зээлтэй хүмүүст нь зөрүүг нь олгох, Огт зээлгүй ахмадуудад 3 сая-ийг олгох ч юмуу ингэж тэгш хуваарилаж болдоггүй байсын байхдаа

    Хариулах
  • 66.181.161.71
    2021/05/10

    Сайн байна уу? Тэтгэвэрт ороод 2 жил болж байгаа авах болов уу?

    Хариулах