СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 11 хүн гэмтсэний дөрөв нь ХҮҮХЭД БАЙНА

2020 оны 06 сарын 29

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 506 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 316 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн дөрөв нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.06.26-ны шөнийн 00 цаг 40 минутын орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвд/ асфальтан замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй А жолоочтой мотоцикл явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон хэрэг,
  • 2020.06.28-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Prius маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 51 настай, эмэгтэй Х-гийн амь нас хохирч, 61 настай эмэгтэй Б, 10 настай эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэрэг,
  • 2020.06.28-ны өдрийн 18 цаг 52 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Уаз маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Н-ын  амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.        

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.