ЭМЯ: Дахиж хатуу хөл хорионд орох эрсдэл өндөр байна


Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.16) мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 684 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51931 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 638 тохиолдол, хөдөө орон нутагт 41, эмнэлгээс таван тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн дотор 708 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн дөрвөн хүн нас барлаа. Хөнгөн 2074 хүн, хүндэвтэр 1334 хүн, хүнд 535 хүн, маш хүнд 116 хүн гээд нийтдээ 4059 хүн хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд нийтдээ 1 824 984 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан бол 731 293 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Одоогоор 300 мянга гаруй иргэд вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй байна. 18-19 насныхан вакцины идэвхи муутай байна. Харин 18 хүрээгүй 17 настай хүүхдүүдэд вакцин хийх талаар ЭМЯ судалж байна. Тохиолдлын тоо өндөр байвал дахин хатуу хөл хорионд орох эрсдэлтэй. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдъя" гэлээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.108.51.214
    2021/05/23

    Songuuli ih saad boloogui bh aa Bushuuhan hiij ene buzar heruul margaaniig darmaar baina

    Хариулах
  • 202.179.24.190
    2021/05/23

    Сонгуулиа хойшлуулах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.27.212
    2021/05/23

    Сонгуулиа болих хэрэгтэй. Өвчин зовлон гараад байхад юун албан тушаал.

    Хариулах
  • 202.9.46.83
    2021/05/23

    энэ янзаараа бол хөл хорио тогтоож л таарах байх даа, өдөр болгон л хэдэн зуугаараа халдвар авч, бас өдөр бүр л короногоор хүн нас барж байнашд, бас ийм байхад наадам хийнэ гээд байгаа

    Хариулах
  • 66.181.160.106
    2021/05/22

    za bolij uz

    Хариулах