ЭЕШ өгөх сурагчдаас вакцины бичиг, PCR шинжилгээний хариу ШААРДАХГҮЙ


2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон.

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар: 

  • Нэг ангид 25-40 шалгуулагч байна
  • Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
  • КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн болно гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна