Ребекка Лус: Намайг Девид Бекхемтэй учрахаас өмнө тэдний харилцаанд АН ЦАВ үүссэн байсан


1990-ээд оны хамгийн алдартай поп хамтлагийн дуучин бүсгүй дэлхийн хамгийн тачаангуй хөл бөмбөг тоглогчтой болзож эхэлжээ. Тэд бол бидний сайн мэдэх Девид болон Викториа Бекхем нар юм.

Victoria Beckham cuddles up to David Beckham for romantic date night photo  | HELLO!

Тэд 21 жилийн ойгоо өнгөрсөн онд тэмдэглэсэн бөгөөд энэ удаа ЗӨВ.МН тэдний амьдралд сүүдэр татуулж, хууралтын цуурхал үүсгэж байсан явдлуудаас онцлон хүргэж байна.

David and Victoria Beckham through the years - Heart

Манчестер Юнайтед багийн амралтын өрөөнд  Spice Girls хамтлагийн охид уригдан очсон өдөр тэд анх учиржээ

David and Victoria Beckham through the years - Heart

''Девид бусад эрчүүдээс шал ондоо. Багийнх нь тоглогчид найзуудтайгаа зугаацаж цэнгэж байхад тэр гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулдаг. Би түүнийг анх хараад л инээмсэглэлд нь дурласан. Түүнтэй хоёр дахь удаагаа тааралдах үед тэр миний утасны дугаарыг асуусан. Би түүнд Лондонгоос Манчестерт ирсэн нисэх онгоцны тийз дээр дугаараа бичиж өгсөн. Бид дөнгөж 16 насандаа учирсан шүү дээ. Анхны харцаар дурлаж болдог юм билээ.'' хэмээн Викториа өгүүлжээ.

David and Victoria Beckham: 18 years married in pictures - BBC News

1996 онд "Wannabe" дуугаа цацаж, ганц шөнийн дотор нэр алдарт хүрч, дэлхий дахинд шуугиан дэгдээсэн Spice Girls хамтлагийн дуучин тухайн үедээ хөл бөмбөг тоглогч нөхрөөсөө илүү олонд танигдсан байв.

Нэр хүнд, эд хөрөнгөөр бялхсан амьдралд хар сүүдэр татсан нэгэн үйл явдал болсон нь Девид Бекхем жирэмсэн эхнэрээ хуурсан гэх цуурхал байв. Уг цуурхлыг өнөөдрийг хүртэл Девид Бекхем няцаадаг.

Rebecca Loos - News, views, gossip, pictures, video - Irish Mirror Online

Тодруулбал, ''Мадрид дахь нэгэн шөнийн клубт Девид Бекхем өөрийн хувийн туслах Ребека Лусыг үнссэн'' хэмээх мэдээ Английн бүх хэвлэлүүдээр цацагдав. Тухайн үед Викториа Бекхем анхны хүүгээ тээж байжээ.

Why Victoria Beckham STILL can't escape Rebecca Loos | Closer

''Би энэ мэдээг сонссоныхоо дараа Девидтэй уулзахаар очсон. Би түүнийг хараад шууд л очоод алгадчихсан. Би өмнө нь хэнийг ч алгадаж байгаагүй. Шууд л сэтгэл хөдлөлөөрөө түүнийг алгадчихсан гэж болно. Би маш их гомдож бас уурласан. Энэ тухай бодох бүрд амиа хорломоор санагдаж байж билээ. Девид надад өөрийгөө буруугүй гэдгээ үг, үйлдлээрээ баталсан.''

Victoria & David Beckham Wedding day | The Wonderful Wedding Box | Beckham  wedding, Victoria beckham wedding, David beckham wedding

Гэсэн ч уг явдал хосуудыг салгах нь битгий хэл улам хүчтэй болгожээ. Тэд ердөө дөрвөн сарын дараа хуримласан юм. Тэдний хуримын бүх зүйлс төгс байлаа. 1,5 сая фунтийн өртөгтэй хурим хийж, салсан гэх цуу яриаг үгүйсгэсэн байна.

Rebecca Loos on David Beckham: "I have no regrets" | Woman's Day

2004 онд дахин хувийн туслах нь сэтгүүл, сонинуудад Девид Бекхемтай амрагийн харилцаатай байсан тухайгаа дэлгэжээ. Уг явдлыг хосууд тэднээс мөнгө салгах гэсэн явуургүй арга хэмээсэн юм.

''Энэ явдлыг Викториа Бекхем мэдэх үед би ажлаасаа халагдсан. Хайртай ажил болон хайртай хүнээсээ хагацсан. Миний хийсэн зүйл маш буруу. Тэднийг надаас болж салаагүйд баярладаг. Гэхдээ би тэдний амьдралд гарч ирээд л тэдний харилцаанд ан цав үүссэн гэсэн үг биш. Намайг Девидтэй амрагийн харилцаатай болохоос өмнө тэдний харилцаа хөрчихсөн байсан. 

Би тэднийг салгах бодол өвөртлөөгүй гэдгийг мэдээсэй. Тэд жаахан хүүхдүүдтэй шүү дээ.'' хэмээн Девидийн хувийн туслах асан Ребекка Лус нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

David and Victoria Beckham secretly caught coronavirus partying in LA |  Page Six

Ребеккагийн мэдэгдлийг хосууд үгүйсгэж, өмгөөлөгчидтэй энэ асуудлаар нухацтай ярилцаж, нэр хүндэд халдсан хэргээр Ребеккаг шүүхэд өгнө гэжээ.

Victoria and David Beckham: Twenty years of Posh and Becks | Ents & Arts  News | Sky News

''Би яагаад худлаа ярина гэж? Тэд олон нийтэд хүссэнээрээ худлаа ярьж, жаргалтай байгаа мэт харагдаж болно. Гэхдээ л Девид бид хоёр амрагийн харилцаатай байсан нь үнэн. Тэр үнэнийг мэдэж байгаа, би мэдэж байгаа.'' хэмээн Ребекка хариулжээ.

David and Victoria Beckham's Kids: Meet Their 4 Children

Девид уг мэдэгдлийг хуурамч, зохиомол түүх гэсэн бөгөөд, ''Миний гэр бүлд ийм худал цуурхал үнэхээр хүндээр тусдаг. Би сайн аав, үнэнч нөхөр. Намайг иймэрхүү зүйлсээр харлуулахгүй байвал сайн байна'' гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.