Монгол, Перу улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан ВИЗГҮЙ зорчино


Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг  тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулжээ. 

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/05/27

    Haana yaduu buurai uls bna tiishee yaduu buurai mongolchuud vizguigeer zorchino, ternii orond naad niseh tiizniihee uniig buulgawal yasiin

    Хариулах
    • 192.82.92.135
      2021/05/30

      mongol tugrugnii hansh unaad bga bolohoor uur arga aihguiee uulan $--luu huruwhuuruu gaigui dundaj bga shuudee