“Найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй”

2020 оны 08 сарын 03

Засгийн газрын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон билээ. Харин шинэ хичээлийн жилд нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэв.

Тодруулбал, Баянгол дүүргийн Сэтгэм сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй аж.

Түүнчлэн одоогийн байдлаар нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байгаа аж. Дундаж гүйцэтгэл 65 хувь байна. Энэ жилийн хувьд 69 сургуульд засварын ажил хийх аж. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.