Модны хөвөнг арилгахаар тариа хийж эхэлжээ


Улиас модны унгарилын улирал эхэлжээ.  Энэ жил нийтийн эзэмшлийн 104 байршлын 2500ш улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан эм улиасыг тарих ажил хуваарийн дагуу энэ сарын 23-наас эхлэн сонгосон байршлуудад хийж эхлээд байна.

Одоогийн байдлаар нийт 20 байршлын 438 эм улиасанд 1286ш тариа хийгдээд байна. Тариаг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилээсээ 90 хувь хүртэл хувиар буурч дахиж унгарил гарахгүй давуу талтай юм.

Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Хяналтын төрийн бус байгууллагын ногоон байгууламжийн мэргэжилтнүүд Улаанбаатар хот дахь бүх улиас модны хүйсийн судалгааг хийж, хотын төвийн болон суурьшил ихтэй бүсийн унгарил их гаргадаг залуу 2500ш улиас модыг сонгон авч ажиллаж байгаа юм  байна. 

Эх сурвалж:www.polit.mn 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.103
    2021/06/28

    БЗД 16хороололын арын (хуучин цэргийн анги бсан) газаруудын улиаснуудаас улиангир нь аймаар их хийсэж бна даа

    Хариулах