ЭМЯ:Сүүлийн 24 цагт 1783 хүнд халдвар илэрлээ


Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1783 хүнд халдвар илэрлээ. Улаанбаатарт 1030, орон нутагт 748 тохиолдол бүртгэгджээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 136,053 болж байна. 1,783 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодод бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 3,397 хүн эдгэрч, нийт 99,910 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 11,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн Коронавирусын халдвараар 13 хүн нас баржээ. 

                                                                                                                                                                                      Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна