Швейцарын Холбооны Улсаас Монгол улсад 2 тэрбум гаруй төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл илгээжээ


Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид -19 тахлын эсрэг тэмцэхэд нь тусалж байна. 7-р сарын 13-ны Мягмар гарагт Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700,000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франкийн буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна. 

Швейцарын тусгай үүргийн онгоц энэ Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нислээ.


Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгсэлийг ачсан байна. Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад цаашлан бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг  голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150,000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад дэмжлэг үзүүлж байна.
Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.

                                                                                                                                                                                          Х.Есү



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.90
    2021/07/14

    одоо тэгээд энэ их Эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдыг маш сайн Хяналтанд дор шаардлагатай байгаа Эмнэлэгүүдэд тарааж өгөхгүй бол том Дарга нар дундаас нь Хулгайлж завшиж Хувьдаа авч Хувийн эмнэлэгийнхэн Хуучин муусайн юмнуудаа Сольж хутгаж Хөгийн юм болох вий дээ, Манайханд Ичих нүүр байхгүй ш үү,

    Хариулах
  • 59.153.115.110
    2021/07/14

    Баярлалаа

    Хариулах
  • 66.181.161.3
    2021/07/13

    2000tonn iig ingots daahgui 2000kg buyu 2tonn l baih....

    Хариулах
  • 202.179.21.230
    2021/07/13

    Shwestairiinhand mash ih bayarlalaa

    Хариулах
  • 192.82.71.20
    2021/07/13

    Хүнд хэцүү үед хамгийн хэрэгтэй бүхнээр тусалж буй Швейцарийн ард түмэнд маш их баярлалаа.

    Хариулах
  • 202.9.47.19
    2021/07/13

    Үнэхээр сайхан сэтгэл байна баярлалаа ...

    Хариулах
  • 64.119.26.11
    2021/07/13

    Баярлалаа

    Хариулах
  • 202.179.26.207
    2021/07/13

    150 000 SF ni hagas say togrog ?

    Хариулах
    • 122.201.24.20
      2021/07/13

      hagas terbum