Иракын эмнэлэгт гал гарч 40 гаруй хүн амиа алджээ


Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан Иракын эмнэлэгт гал гарч 40 гаруй хүн амиа алджээ. 

Тус улсын өмнөд нутгийн Насирия хотын Аль-Хуссейн эмнэлэгт гарсан галыг даваа гарагийн орой хяналтдаа авсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гал гарсан үндсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

                                                                                                                                                                                               Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна